ЗӨСТ
Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад сургалт явууллаа
1048

Архайнгай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлын хүрээнд аймгийн Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын түвшинд “Элэгний “В” вирусын илрүүлэг үзлэг”, ”Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал” сэдэвт   сургалт зохион байгууллаа. Тус сургалтын хүрээнд “Зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал, тэргүүлэх зэргийн өвчнүүд” “Хачигт халдвар, галзуу, боом, шувууны томуу, тарваган тахал өвчний эмнэлзүй, эмчилгээ, оношилгоо, тархвар судлал, урьдчилан сэргийлэлт”, “Монгол дахь нүүдлийн шувуудийн дундах шувууны томуугийн өвчлөл”, “Зоонозын халдварт өвчний үед мөрдөгдөж байгаа эрх зүйн акт”, “Шинэ ба сэргэн тархах халдварууд” зэрэг сэдвүүдээр ЗӨСТ-ийн эмч мэргэжилтнүүд сургалт хийлээ. 

Сургалтын дараа 2015-2017 онд сумдын болон сум дундын ЭМТ-үүдэд хийсэн сургалт, дэмжлэгт хяналтын ажлын дүнг танилцуулж, цаашид анхаарч ажиллах асуудлыг хэлэлцэж, дэмжлэгт хяналтын үед гарсан нийтлэг зөрчлийг анхааруулж, цаашид хүлээн авах, яаралтай тусламжийн хэсэгт хамгаалах өмсгөлийг стандартын дагуу иж бүрдэлээр нь бэлэн байлгах, эрх зүйн актын нэгдсэн хавтас бүрдүүлж хийх, цоож түлхүүрийг хүлээлцэж яаралтай дуудлагын бэлэн байдлыг ханган ажиллахыг үүрэг болголоо.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.05.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter