ЗӨСТ
Өвөрхангай аймгийн Хархорин суманд иж бүрэн үзүүлэх сургууль зохион байгууллаа
846

Өвөрхангай аймгийн ЗӨСТ, ОБГ хамтран 2017 оны 05-р сарын 26-28-ны өдрүүдэд “Боом өвчний үед авах арга хэмжээ” сэдвээр команд штабын үзүүлэх сургуулийг Хархорин суманд зохион байгуулж, боом өвчнөөр цагийн байдал өгөн голомтонд хэрхэн ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллалаа.
Уг үзүүлэх сургуульд оролцож буй онцгой комисс, сумын мэргэжлийн ангийн гишүүд нийт 92 хүнд “Өвөрхангай аймгийн зоонозын халдварт өвчний голомтын төлөв байдал, нэг эрүүл мэнд салбар зөвлөлийн хамтын ажиллагаа”, “Боом өвчний тухай, хэрхэн урьдчилан сэргийлэх” сэдвээр 2 цагийн сургалт зохион байгуулж, ЭМС-ын 2017 оны А/160,161 тоот тушаалын дагуу сумын ЭМТ-ийн дуудлагын бэлэн байдлыг шалгаж мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөн ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2017.06.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter