Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд Ханхонгор сумын нутагт орших Хадатын цөөрөм орчимд 2017 оны 06-р сарын 06-ны өдөр нүүдлийн шувуудын ажиглалт судалгаа хийлээ.
Ажиглалтын үед шувууны тооллого хийж, зүйлийн бүрдлийг тогтоон, өвчтэй болон өвчилсөн шувууд байгаа эсэхийг хянах ажлыг гүйцэтгэлээ. Хадатын цөөрөмд бор галуу, нугас, тогоруу, хондон ангир, алаг ээтэн зэрэг нүүдлийн шувууд бүртгэгдсэн.
Мөн тус цөөрмийн ойр орчимд нутаглаж байгаа малчин ард иргэдэд “Шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх” санамж тараан, яриа таниулга хийлээ.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэсэн огноо: 2017.06.07
Tag Тандалт