Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумын хил дагуу хийгдэж буй Орос-Монголын хамтарсан тандалт судалгааны ажил үргэлжилж байна. Тандалт судалгааны явцад Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Зааг, Жаргалант гэх газруудаас цуглуулсан тарваганы үхдэлээс тарваган тахал өвчний үүсгэгчийг илрүүлэн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулан, байгалийн голомт идэвхтэй байгааг тогтоолоо.
Мөн хүн амын дундах тандалт судалгааг Ногооннуур, Улаанхус сумдын 6 баг, Цагааннуур тосгоны нийт 120 айл өрхийг хамруулан хийж, тарваган тахал өвчний талаар сургалт сурталчилгаа, сэрэмжлүүлэг тараан ажиллаж байна.
Байгалийн голомт идэвхтэй, хүн өвчлөх магадлалтай байгаа тул тухайн бүс нутгийн ард иргэдэд олон нийтийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хийх, тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын ажлыг аймгийн ЭМГ, ЗӨСТ хамтран зохион байгуулан ажиллаж байна.
Хамтарсан судалгааны баг
Нийтлэсэн огноо: 2017.07.19