ЗӨСТ
Бэтэг өвчний тандалт судалгаа хийлээ
1352

Өмнөговь аймгийн ЗӨСТ 2018 оны 01-р сарын 29-өөс 02-р сарын 02-ны хооронд Өмнөговь аймгийн Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумдад Бэтэг өвчний тандалт судалгаа хийлээ. Уг тандалт судалгааны үеэр “Өмнөговь аймгийн Зоонозын халдварт өвчний байгалийн голомтын тойм”, “Хүний бэтэг өвчин”, “Бэтэгний туузан хорхойн биологи” сэдвээр 4 сумын 78 иргэд, ЭМТ-ийн 35 эмч, мэргэжилтэн, ЕБС-ийн 402 сурагч нийт 515 хүнд сургалт зохион байгууллаа. Мөн нохой тэжээдэг 70 айлаас шинжилгээний дээж материал цуглуулан нохойн туулга болон галзуу, бэтэг өвчнөөс сэргийлэх талаар 150 ширхэг санамж хуудас тараалаа. Тус судалгааны ажилд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн дээрх сумын ЭМТ-ийн дарга, эмч, ажилчид болон Булган сумын Хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн н.Наранбадрах нарт талархал илэрхийлье.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.02.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter