ЗӨСТ
Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургалт орлоо
999

Завхан аймгийн ЗӨСТ галзуу өвчний улирчлалын үетэй холбогдуулан галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улиастай сумын 3, 5 дугаар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 171 хүүхдүүдэд “Нохойд хазуулахаас сэргийлэх 5 алхам” сэдэвт сургалт зохион байгууллаа. Нохойд хазуулахаас сэргийлэх санамж хуудсыг анги болон цэцэрлэгийн танилцуулгын буланд байрлууллаа.
Мөн иргэдэд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх санамж хуудсыг тараан, сэрэмжлүүлэг видео, шторкыг орон нутгийн “AIR1” телевизээр 7 хоногт 3-4 удаагийн давтамжтай нэвтрүүлж байна.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэсэн огноо: 2018.02.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter