Онцлох
Төрийн дээд одон медалиар шагнагдлаа
876

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Монгол үндэстний уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр зарлигаар хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст олон жил идэвх санаачилгатай ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн одон медалиар шагналаа.

Эрүүл мэндийн салбарт оношилгоо эмчилгээний шинэ арга технологи нэвтрүүлэх, чанар, тусламж үйлчилгээг сайжруулах, дэлхийн түвшинд хүргэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, 

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал, Анагаах Ухааны доктор Нямдоржийн Цогбадрахыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одон”-оор шагналаа.

Шагналыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганцэцэг нар гардуулж, баяр хүргэлээ.
Хөдөлмөр бүтээлээ төр, ард түмэндээ үнэлүүлэн төрийн дээд шагнал хүртсэн Н.Цогбадрах захиралдаа хамт олны зүгээс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter