Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс шувууны томуу өвчний халдвар нүүдлийн шувуудаар дамжин манай улсад орж ирэх эрсдэл өндөр байгаа болон галзуу өвчний мал, амьтны өвчлөл тогтмол бүртгэгдэж байгаатай тус тус холбогдуулан зайн сургалт зохион байгууллаа. Уг зайн сургалтаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Шувууны томуугийн тандалт, хариу арга хэмжээ”, “Галзуу өвчний төлөв байдал, хариу арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өглөө. Сургалтад Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Төв аймаг, нийслэлийн ЭМГ, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа. Тус сургалт нь шувууны томуу болон галзуу өвчнөөс ард иргэдийг сэргийлэх, тандалт судалгааны чиглэл, өвчлөлийн үед хариу арга хэмжээг богино хугацаанд авах бэлэн байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй юм.
Зайн сургалтын төгсгөлд сургалтад хамрагдаж буй орон нутгийн мэргэжилтнүүдийн асуултад халдвар хариуцсан багийн мэргэжилтнүүд хариулт өгч, санал солилцлоо.
Нийтлэсэн огноо: 2018.04.25