Цаг үеийн
“Эрүүл биед саруул ухаан” тамхигүй орчин аян эхэллээ
1558

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2018 оныг ёс зүй, чанар, хариуцлагын жил болгон зарласантай холбоотойгоор хувь хүн өөрийгөө болон хамт олноо өөрчлөх, хорт зуршлаас салж, бусдад зөв үлгэр дуурайлал үзүүлэх, ёс зүйтэй, хамт олноо хүндэтгэх дадал хэвшлийг суулгахад чиглэсэн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх санал гарсныг үндэслэн тус аяныг зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд байгууллагын хэмжээнд тамхинаас гаргах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, тамхидалт, дам тамхидалтыг багасгах зорилгоор “Эрүүл биед саруул ухаан” тамхинаас гарах болзолт уралдааныг зохион байгуулж байна.

Тус болзолт уралдаан нь 2018 оны 05-р сарын 01-ээс 08-р сарын 01-ний хооронд явагдана. Нээлтийн үеэр “Иргэдийн хэрэглээний боловсролын төв” ТББ-аас “Иргэн бүрт эрүүл мэнд” сэдэвт лекц хэлэлцүүллээ.

Нийтлэсэн огноо: 2018.05.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter