Зөвлөгөө
Хархны тухай
8101

Сүүлийн үед хархтай холбогдолтой дуудлага ихсэх төлөвтэй байна. Харх нь ямар ч орчны нөхцөлд дасан зохицон өсөж, үржихдээ хурдан байдаг. Дэлхийд одоогоор 64 зүйлийн харх бүртгэгдсэн. Манай улсын хот суурин газарт хархны тархалт байхгүй ч бор болон хар харх хилийн боомтуудаар дамжин урд, хойд хөршөөс орж ирсэн тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн. Мөн биологи, анагаах ухааны чиглэлээр лабораторийн нөхцөлд хархыг өсгөж үржүүлдэг. Харх нь орчны бохирдлоос үүдэн хогийн цэг, барилга байгууламж, орон сууцны подволь, бохирын хоолой зэрэгт орогнож, бүх төрлийн хоол хүнсний үлдэгдлээр хооллодог. Иймд иргэд үхсэн болон амьд хархтай таарвал мэргэжлийн байгууллагад шуурхай мэдээлэхийг зөвлөж байна.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter