Цаг үеийн
Зайн сургалт зохион байгууллаа
820

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахал өвчний улиралчлал эхэлж буйтай холбогдуулан “Тарваган тахал өвчний байгалийн голомтын болон хүний өвчлөлийн төлөв байдал, оношилгоо, хариу арга хэмжээ” сэдэвт зайн сургалтыг телемедециний үндэсний сүлжээгээр дамжуулан зохион байгууллаа.

Тус зайн сургалтаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд “Тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, төөрөглөл, 2018 оны байгалийн голомтын хяналтын шинжилгээний асуудлууд”, “Тарваган тахлын хүний өвчлөлийн төлөв байдал, тархвар судлалын онцлог”, “Тарваган тахлын эмнэлзүйн онцлог”, “Тарваган тахлын дархлаажуулалт” сэдвээр мэдээлэл өглөө.

Тус сургалт нь эрсдэлт бүлгийн хүн амыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тарваган тахлын байгалийн голомтын болон хүн амын дундах тандалт судалгааны чиглэл, өвчлөлийн үед хариу арга хэмжээг богино хугацаанд авах бэлэн байдлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй юм.

Мөн “Криптоспоридиозын халдварын тархалт, тархвар судлал, оношилгоо, хяналт сэргийлэлтийн арга хэмжээ” сэдвээр мэдээл өгч, тус халдварын дэлхий дахинд болон Монгол орны байгалийн голомтын тархалт болон хүний өвчлөлийн төлөв байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийлээ.

Сургалтад Архангай, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.

Зайн сургалтын төгсгөлд сургалтад хамрагдаж буй орон нутгийн мэргэжилтнүүдийн асуултад халдвар хариуцсан багийн мэргэжилтнүүд хариулт өгч, санал солилцлоо.

Нийтлэсэн огноо: 2018.06.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter