Онцлох
ОХУ-тай хамтарсан тандалт судалгаа хийлээ
1921

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Баян-Өлгий аймгийн ЗӨСТ, ОХУ-ын Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэн, Уулын-Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цагааннуур, Ногооннуур сумдын хил орчмын нутагт тарваган тахлын байгалийн голомтын тандалт судалгаа хийлээ.  Тандалт судалгаанд Сийлхэмийн голомтын 32 секторын 2678.4 кв.км газар нутаг, 104 айл өрхийг хамрууллаа. Тандалт судалгааны үр дүнд тарваган тахлын үүсгэгч илэрч дээрх сумдын нутаг дахь тарваган тахлын байгалийн голомтын эпизоотын идэвхийн эрчим нэмэгдсэн, тархвар судлалын өндөр эрсдэл үүсэх магадлалтай байгааг тогтоолоо.

 

Нийтлэгдсэн огноо: 2018.08.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter