Цаг үеийн
ОХУ-ын Эрхүү хотод сургалтад хамрагдаж байна
47

ЗӨСҮТ-ийн ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс Дорнодын Тарваган Тахал Эсэргүүцэн Судлах Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хэрэгжүүлж буй ”Тарваган тахлын хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр” (2016-2019 он)–ийн хүрээнд 2018 оны 09-р сарын 29-өөс 10 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж буй  тарваган тахлын оношилгоо, мэдээлэл, байгалийн голомтын тандал судалгааны арга зүй, хариу арга хэмжээнй сургалтад ЗӨСҮТ, Архангай, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Ховд, Өвөрхангай, Увс аймгуудын ЗӨСТ-ийн нийт 10 эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна. Суралцагчид энэхүү сургалтад хамрагдан олж авсан мэдлэгээ өөрийн байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлэн  ажиллах боломж бүрдэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн сургалтыг 2019 оноос үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нийтлэгдсэн огноо: 2018.10.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter