ЗӨСТ
Сургалт зохион байгууллаа
702

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь аймгийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газартай хамтран Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын эрүүл мэндийн төв, онцгой комиссын бие бүрэлдэхүүнд ‘Зонхилон тохиолдох зоонозын халдварт өвчнүүд’ сэдвээр танхимын сургалт зохион байгууллаа. Уг танхимын сургалт нь аймгийн онцгой байдлын газраас зохион байгуулсан ‘Команд штаб’-ын сургуулилтын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд сургалтад нийт 69 хүн хамрагдлаа. Мөн тус сургуулилтын үеэр тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлоор тусгаарлах эмнэлэг дэлгэн дадлага сургуулилтыг хийлээ.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.02.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter