Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 2019 оныг ‘Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил’ болгон зарлаж нээлтээ хийлээ. Тус нээлтийн үеэр 15 сумын малчдыг оролцуулсан “Малчдын зөвлөгөөн-2019 “-ийг зохион байгуулав. Уг зөвлөгөөнд УИХ-ын гишүүн, аймгийн удирдлагууд, 15 сумын төлөөлөл, Өмнөговь аймгийн ЗӨСТ, албан байгууллага, иргэд, малчид оролцлоо. Энэхүү зөвлөгөөнд ЗӨСТ-өөс “Өмнөговь аймгийн зоонозын халдварт өвчний өнөөгийн байдал” сэдвээр мэдээлэл танилцуулж, “Галзуу, Боом, Хачигт халдвар, Шүлхий, Бруцеллёз, Тарваган тахлаас сэргийлэх” нь зэрэг 6 төрлийн 1200 ширхэг санамж малчдад тараалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.03.07