Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хамт олон “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” уриан дор осол гэмтлийн эрсдэлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна.
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр улсын хэмжээнд 2018 онд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байна. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна.
Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарынхаа санал санаачлагаар эмч нар ард иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийтлэгдсэн огноо: 2019.04.11