ЗӨСТ
“Зоонозын халдварт өвчний төлөв байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт, семинар зохион байгууллаа
504

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Хархорин сумд “Зоонозын халдварт өвчний төлөв байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт нэг өдрийн сургалт, семинарыг Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Есөн-Зүйл сумдын 84 эмч, мэргэжилтнийг хамруулан амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар тарваган тахал, боом, хачигт халдвар, галзуу, шүлхий өвнүүдийн төлөв байдал, тархвар судлал, эмнэлзүй, оношилгоо, эмчилгээ, авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд хийж, сургалтын өмнөх болон дараах мэдлэг шалгах сорил авч,  зоонозын халдварт өвчний асуулт, хариулт бүхий хөгжөөнт тоглоом хэлбэрээр явууллаа.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.25

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter