Цаг үеийн
Увс аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдолд авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаарх мэдээлэл
737
  • Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт өвчтөнийг тусгаарлаж, эмчилгээг эхлүүлсэн.
  • Аймгийн онцгой комисс хуралдаж, үйл ажиллагааны чиглэлийг гаргаж, хэсэгчилсэн хөл хорио тогтоосон.
  • Нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэх тархвар зүйн судалгаа эхэлсэн. Одоогоор нэгдүгээр хавьтлын 16 хүн байгааг илрүүлж, хавьтлын дэлгэрэнгүй судалгаа хийж байна.
  • Увс аймгийн Түргэн сумын Рашаант багт хамтарсан мэргэжлийн баг голомтын судалгаа хийж, хариу арга хэмжээг зохион байгуулахаар онцгой комиссын томилгоот бүрэлдэхүүн 23:26 цагт хөдөллөө.
  • ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, ТШУХОНХХ-ийн дарга Д.Нарангэрэл нар ЗӨСҮТ-д ирж тохиолдлын удирдлагын тогтолцооны үйл ажиллагаатай танилцаж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Увс аймагтай холбогдож, хийгдэх ажлын чиглэлүүдийг хэлэлцэж, зөвлөгөө өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter