Цаг үеийн
Зайн сургалт зохион байгууллаа
1266

Зоонозын өвчин судлалын үндэсний төв 2019 оны 05-р сарын 21-ний өдөр “Зоонозын анзаарагддаггүй халдварын төлөв, байдал, эмчилгээ, оношилгоо, тархвар судлал” сэдэвт зайн сургалтыг зохион байгууллаа. Тус зайн сургалтад 17 аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-үүдийн нийт 128 эмч, мэргэжилтнүүд оролцсон бөгөөд сургалтаар багийн ахлагч, тархвар судлагч эмч Ш.Агиймаа, биологич Ц.Баяр нар “Бэтэг өвчний төлөв байдал, тархвар судлал”, эмнэлзүйч эмч Г.Ганзориг  нян судлагч эмч Б.Дашнанжид нар “Бэтэг өвчний эмнэл зүйн оношилгоо, эмчилгээ” сэдвүүдээр тархвар судлагч эмч Ц.Отгонцэцэг, эмнэлзүйч эмч Г.Ганзориг нар “Токсоплазмоз өвчний төлөв байдал, тархвар судлалын онцлог”, “Токсоплазмоз өвчний лабораторийн оношилгоо” зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, тухайн хэлэлцсэн асуудлаар мэргэжилтнүүд санал солилцлоо.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.21

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter