Ажлын байр: Чанарын албаны дарга
Тавигдах шаардлага:
Боловсрол:
- Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн
 - Мэргэшсэн /Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн бол давуу талтай
 - Тухайн албан тушаалд ажиллаж байсан туршлагатай
 
Ерөнхий шаардлага:
- Эрүүл мэндийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан
 - Эрдмийн буюу мэргэжлийн зэрэг цолтой
 - Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай
 - Багаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай
 - Ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй
 - Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй,
 - Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
 - Ажлын ачаалал даах чадвартай
 - Ажилдаа идэвх, санаачилгатай
 - Хувийн зохион байгуулалт сайтай
 - Тогтвор суурьшилтай ажиллах
 
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
 - Төрийн албан хаагчийн анкет №1
 - Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
 - Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
 - Намтар 3 үеийн
 - Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
 - 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
 - Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
 - Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/
 
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 01сарын 17-ны өдрийн 25 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “ЧАНАРЫН АЛБАНЫ ДҮРЭМ” –ийн дагуу Чанарын албаны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах
 
Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:
2019 оны 07-р сарын 01-ний өдөр
Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ
Холбоо барих утас: 99757511 /Хүний нөөцийн менежер/
			



