Сургалт
“Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал” сэдэвт зайн сургалт зохион байгууллаа
2820

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Эрүүл мэндийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 11 дүгээр албан даалгаврын дагуу тарваган тахал өвчний улиралчлал эхлэх гэж буйтай холбогдуулан “Тарваган тахал өвчний хариу арга хэмжээний бэлэн байдал” сэдэвт зайн сургалтыг 2019 оны 06-р сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Тус зайн сургалтад 17 аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төвүүдийн дарга, тархвар судлаач, халдвар судлагч, эмнэл зүйч эмч зэрэг нийт 140 гаруй эмч мэргэжилтэн оролцлоо.

Зайн сургалтын хүрээнд эмч, мэргэжилтэн нар тусгай хөтөлбөрөөр мэдээлэл өгч, Эрүүл мэндийн сайдын 6 дугаар сарын 03-ны өдрийн 11 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг анхааруулж, хэрхэн хэрэгжүүлэх аргачилсан зөвлөмж өглөө.

Нийтлэгдсэн огноо: 2019.06.14

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter