ЗӨСТ
Ард иргэдийн дунд эрсдлийг үнэлэх тандалт судалгаа хийлээ
874

2019 оны 05-р сарын 12-13-нд Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь Тосонцэнгэл, Их-Уул, Рашаант сумын 13 багийн 512 хүнийг хамруулан хачгаар дамжих халдвар, галзуу өвчний талаарх мэдлэг, хандлага, эрсдлийг үнэлэх тандалт судалгааг хийлээ. Тус судалгаанд хамрагдагсдын 51% нь эрэгтэй, 49% нь эмэгтэй, ажил эрхлэлтийн хувьд 98.6% нь малчин хүмүүс байсан ба судалгаанд хамрагдагсдын 83% нь хачгаар дамжих халдварын эрсдэлд өртдөг, 46% нь хачгаар дамжих халдварын талаар зохих мэдлэгтэй, 79% нь хачгаар дамжих халдвараас сэргийлэх буруу дадал, хандлагатай  байв. Мөн   сумдын 13 багийн 269 өрхийн  хүн амд зоонозын өвчин судлалын төвөөс урьдчилан сэргийлэх яриа хийж, боом, галзуу, хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх санамжийг тараав.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.06.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter