Цаг үеийн
Эмгэнэл
1435

Увс аймгийн ЗӨСТ-ийн дарга асан Дүгэрийн Батболд 2019 оны 07-р сарын 29-ний өдөр таалал төгсч, зоонозын өвчнийг судлах салбарын  хамт олон бидэнд  хүнд гарз тохиолоо.

Дүгэрийн Батболд 1962 онд Увс аймгийн Тэс сумын нутагт мэндэлсэн. 1976 онд Увс аймгийн Тэс сумын 8 жлийн дунд сургууль, 1980 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II дунд сургууль, 1985 онд МУИС-ийн биологийн ангийг тус тус төгссөн. 1985-1986 онд Увс аймгийн Өлгий сумын 8 жилийн дунд сургуульд биологийн багш, 1986-1994 онд Увс аймгийн Хүнсний үйлдвэрт Чанарын албаны дарга, ҮЭ-ийн хорооны дарга, 1994-1999 онд Увс аймгийн Социал демократ намын Нарийн бичгийн дарга, 1999 оноос Увс аймгийн ЗӨСТ-ийн даргаар ажиллаж байгаад 2018 онд гавьяаныхаа амралтыг эдэлж байсан юм.

Увс аймгийн ЗӨСТ-ийн дарга асан Д.Батболд хөдөөгийн хүн амыг тарваган тахал болон бусад гоц аюулт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд хамт олноо үлгэр жишээчээр зохион байгуулж идэвх санаачилгатай ажиллаж, салбарын хамт олны өмнө хүлээсэн  үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн билээ.

Д.Батболдын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж 2013 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, 2018 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор тус тус шагнасан байна.

Түүний энгийн даруу зан, найрсаг нөхөрсөг байдал, хөдөлмөрч бүтээлч чанар нь хамт олон бидний сэтгэл зүрхэнд үеийн үед дурсагдах болно.

ЗӨСҮТ-ийн хамт олон, төвийн ахмадын хороо

2019 оны 07-р сарын 29

Улаанбаатар хот

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter