ЗӨСТ
Нийслэлийн Налайх дүүрэгт холер өвчний хяналтын шинжилгээ хийлээ
838

Нийслэлийн ЗӨСТ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын Налайх дүүрэгт холер өвчний хяналтын шинжилгээг 2019 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.
Холерын хяналтын шинжилгээгээр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний захууд болон Тэрэлж дэх жуулчны баазуудаас түүвэрлэн эрүүл зүйн арчдас 65, хүнсний зүйл 55, ус 4, нийт 124 сорьц материалыг цуглуулан НЗӨСТ-ийн нян судлалын лабораторид шинжилгээнд хамруулахад холер өвчний үүсгэгч илрээгүй.

Мөн тус холерын хяналтын шинжилгээний үеэр холер өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, иргэдэд санамж хуудас тараав.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.23

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter