Завхан аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд 2019 оны 08-р сарын 26-28 өдрүүдэд Алдархаан сумын Цагаан нуур, Богдын гол, Чигэстэйн гол зэрэг усан сан бүхий газруудаар ус намгийн шувуудын ажиглалт тооллого хийлээ. Тус тооллогын үеэр хээрийн галуу, умардын хавтгайлж, мөнгөлөг цахлай, хөх дэглий, цасч тэглэй, эгэл хараалай, эгэл хайргуунхөгчүү, бор нугас, замбын хараалж, халтар шумбуур, улаанхүзүүт шумбуур, гэзэгт шумбуур, гангар хун, тураг гогой зэрэг 14 зүйлийн 234 ус, намгийн шувууд тоологдож зан төрхийн өөрчлөлттэй шувууд ажиглагдаагүй.
Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.08.30