ЗӨСТ
Холерийн шинжилгээ хийлээ
489

Ховд аймгийн ЗӨСТ 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу холер өвчний хяналтын шинжилгээг Ховд аймгийн Манхан, Цэцэг сум болон Булган сумын Ярантын боомт зэрэг газруудад 8 дугаар сарын 20 өдрөөс 23 өдөр хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр нийт 26709 га талбайг хамруулан нийт 120 материал дээжилж лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Шинжилгээний үеэр холер өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амд чиглэсэн сургалт зохион байгуулж, тараах материал тарааж ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.08.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter