ЗӨСТ
Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод мэрэгчгүйтгэл хийлээ
775

Өмнөговь аймгийн ЗӨСТ 2019 оны 8-р сарын 27-28ны өдөр Гашуун сухайт боомтод Зоонозын гаралтай халдварын байгалийн голомтын эрсдлийг бууруулах зорилгоор мэрэгчгүйтгэл хийлээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс өмнө жилүүдэд хийсэн судалгаагаар тухайн боомтод тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох халдварын агуулагч болох жижиг мэрэгч амьтад ихээр тархсан байгаа нь тогтоосон. Мэрэгчгүйтгэлийг бромедлион хор болон хавх, наалдуулдаг хор зэргийг хэрэглэн гүйцэтгэлээ. Мөн тус боомтын ажилчдад зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгууллаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter