ЗӨСТ
Тарваган тахлын тандалт хийлээ
788

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 2019 оны 08-р сарын 05-аас 08-р сарын 23-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Өлзийт сумын Түй-Шаргалжуутын цурав голомтын 36000 га талбайд тарваган тахлын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт судалгаагаар тарваган тахал өвчний агуулагч болох мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт болон тарваган тахлын байгалийн голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг тогтоох судалгааг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээний үеэр махчин шувууны гулигдас, мэрэгч амьтад тэдгээрийн гадны шимэгч зэрэг дээж цуглуулж, тарваган тахлын үүсгэгч илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээг хийж байна. Уг тандалт хийх хугацаанд Өлзийт сумын Нарийн гол, Шуургач, Ар агьт, Халиут, Бийрийн хөндийд нутаглаж буй 27 өрхийн 108 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, санамж хуудас тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.09.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter