Онцлох
ЗӨСҮТ болон ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тарваган тахал судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын ажиллагааны үр дүн, төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт болж байна
1092

ОХУ-тай хамтран 2016-2019 онд хэрэгжүүлсэн ”Тарваган тахал өвчний хил дамнасан байгалийн голомт ОХУ-ын нутаг дэвсгэрт тархах болон зөөвөрлөгдөх эрсдэлийг бууруулах чиглэлээр хөрш орнуудтай хамтран ажиллах хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэх уулзалт 2019 оны 12-р сарын 2-оос эхэллээ.

Уулзалтын үеэр Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дэд захирал Б.Амгаланбаяр “Монгол дахь зоонозын өвчний өнөөгийн байдал”-ын танилцуулага, тархвар судлагч Д.Отгонбаяр “Монгол дахь тарваган тахал өвчний 2019 оны төлөв байдал”,  Эрхүү хот дах тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн амьтан, шимэгч судлалын тасгийн эрхлэгч В.М. Корзун “Сийлхэмийн тарваган тахлын байгалийн голомтын Монголын хэсэгт 2017-2019 онд хийсэн тандалт судалгааны дүн”,  Алтайн тарваган тахал станцийн дарга А.И.Мищенко “Алтайн тарваган тахал эсэргүүцэн судлах станцын байгалийн голомтот, зоонозын халдварын урьдчилан сэргийлэлтийн зохион байгуулалтын танилцуулга”,  амьтан судлалын лабораторийн эрхлэгч А.В.Денисов “2020 онд Сийлхэмийн болон Хурхын тарваган тахал өвчний байгалийн голомтод тандалт судалгаа хийх газар нутаг, ажлын календарчилсан төлөвлөгөө, удирамж”-ийг танилцуулж хэлэлцүүллээ.

Уулзалт нь Монгол улс, Оросын холбооны улсын зоонозын өвчний төлөв байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний чиглэлээр туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох, хамтарсан шинжилгээ хийж гүйцэтгэх газар нутгийг сонгох, хамтын үйл ажиллагааны зохион байгууллалтыг шийдвэрлэх зэрэг чухал ач холбогдолтойгоор үргэлжилж байна.

Энэхүү уулзалт 2019 оны 12-р сарын 02-оос 12-р сарын 05-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Нийтлэгдсэн огноо: 2019.12.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter