ЗӨСТ
Хэнтий аймгийн ЗӨСТ-д ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч нар зочиллоо
838

2019 оны 12-р сарын 01-ний өдөр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др Сергей Диордица нар албаны бусад төлөөлөгчдийн хамт Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төвд айлчлалаа. Тус айлчиллаар Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Наранхүү байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, зүүн бүсийн аймгуудад Зоонозын өвчин судлалын төв байгуулахыг дэмжих,  НЭМ-ийн арга хэмжээг санхүүжүүлэх зардлыг шийдвэрлэх, нян судлалын лабораторийн оношлох хүчин чадлыг сайжруулах, цаашид шаардлагатай багаж тоног төхөөрөмж болон оношлуураар хангах асуудлуудыг дэвшүүлж, танилцуулав. Тус саналыг ДЭМБ болон ЭМЯ-ны удирдах ажилтнууд анхаарал тавьж, дэмжин ажиллахаа хэлэв.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.12.06

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter