Онцлох
“Монгол-БНХАУ-ын хилийн дагуу дамжуулагчаар дамждаг өвчний эрсдлийн судалгаа хийх техник ажиллагаа”-ны уулзалт зөвөлгөөн зохион байгууллаа
1481

БНХАУ-ын Бээжин хот дах хорио цээр, хяналтын академи, ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах, хорио цээрийн товчоотой байгуулсан “Монгол-Хятад улсын хилийн дагуу дамжуулагчаар дамждаг өвчний эрсдлийн судалгаа хийх техник ажиллагаа”-ны хамтран ажиллах гэрээний дагуу хил орчмын бүс нутагт 2007-2019 хийж гүйцэтгэсэн зоонозын халдварт өвчний байгалийн голомтын судалгаа шинжилгээний ажлын үр дүн, 2020 онд хамтран хийж гүйцэтгэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалт зөвөлгөөн 2019 оны 12 дугаар сарын 22-26 хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгууллагдлаа.

Нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний төвийн ерөнхий захирал Н.Цогбадрах, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн ЭМ-ийн сайд хадагтай Д.Сарангэрэлийн мэндчилгээг уншиж танилуулан гардуулж өглөө.

Уулзалт зөвөлгөөнд БНХАУ-тай хамтран ажиллаж буй Өмнөговь, Хэнтий, Сэлэнгэ аймгийн ЗӨСТ-ийн удирдлагууд, ЗӨСҮТ-ийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрах тэргүүтэй 14 төлөөлөгчид оролцож “Монгол-Хятадын шинжлэх ухааны хамтын ажиллагааны явц”, Монгол орны тарваган тахал өвчний өнөөгийн байдал”, “2014-2019 онд гүйцэтгэсэн зоонозын халдварт өвчний хамтарсан тандалтын үр дүн”, “Хамтарсан тандалтын лабораторийн шинжилгээний дүн” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

ЗӨСҮТ-ийн захирал, анагаах ухааны доктор Н.Цогбадрах Бээжин хот дах хорио цээр, хяналтын академи, ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах, хорио цээрийн товчооны хүндэт профессор, ЗӨСҮТ-ийн ахмад тархвар судлагч эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор З.Адъяасүрэн Бээжин хот дах хорио цээр, хяналтын академийн хүндэт профессор, ЗӨСҮТ-ийн нян судлагч, клиникийн профессор Н.Цэрэнбүжид, Өмнөговь  аймгийн ЗӨСТ-ийн дарга,  клиникийн профессор Д.Алтанчимэг нар ӨМӨЗО-ны хилээр орох, гарахыг хянан шалгах, хорио цээрийн товчооны хүндэт профессор цол хүртлээ.

БНХАУ-ын хамтрагч байгууллагууд цаашид хамтран ажиллах, харилцан туслах, хилийн бүс нутагт хамтарсан тандалт судалгаа явуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэргээр ажиллахаар болсон. Тус зөвөлгөөн 2020 онд хамтран хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг харилцан тохиролцсоноор амжилттай өндөрлөлөө.

Нийтлэгдсэн огноо: 2020.01.02

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter