Цаг үеийн
Зоонозын өвчин судлалын үндэсний төв нийт ажилчдын ээлжит бус хурал хийлээ
1255

ЗӨСҮТ-өөс нийт ажилчиддаа БНХАУ-д бүртгэгдэж буй коронавируст халдварын нөхцөл байдлын талаар /2020.01.28-ны 08:00 цагийн байдлаар/ Эрүүл мэндийн яам, мэргэжлийн төв байгууллагуудын мэдээллийг танилцуулж, ЗӨСҮТ-ийн тохиолдлын удирдлагын тогтолцоо /ТУТ/ идэвхжилийн 2 дугаар зэрэгт шилжсэнтэй холбогдуулан энэ үед ажиллах дэг журмыг танилцуулахын хамт, үүрэг, хариуцлагаа улам нэмэгдүүлж болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллахыг анхааруулж, төвийн зүгээс авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ талаар мэдээлэл хийлээ.  

ЗӨСҮТ, ХӨСҮТ хамтарсан сургалтын баг 2020 оны 01-р сарын 29-ний өдрөөс эхлэн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд уг халдвараас сэргийлэх халдвар хамгаалал, бэлэн байдлын талаар сургалтыг зохион байгуулах юм.

Нийтлэгдсэн огноо: 2020.01.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter