ЗӨСТ
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх аймгийн Онцгой комиссын шуурхай хурал  хуралдлаа
792

Завхан аймгийн Онцгой комисс шинэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх,  бэлэн байдлыг хангах асуудлаар хуралдаж, аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна.  

Тус төлөвлөгөөний хүрээнд аймгийн Завхан аймгийн ЗӨСТ шинэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн 23 сумын Эрүүл мэндийн төв, Улиастай сумын  Өрхийн эрүүл мэндийн төв, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтэн,  ажилтан  нийт 120 хүн хамруулсан сургалт зохион байгууллаа. Мөн байгууллагын цахим хуудсаар шинэ Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг иргэдэд түгээн ажиллаж байна.

Завхан аймгийн Эрүүл мэндийн байгууллагуудын хамгаалах хувцас хэрэгслэл, ариутгал халдваргүйтгэлийн одоо байгаа нөөцийн судалгаа болон шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслэл,  бодис урвалжийн судалгааг гарган аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүллээ.

Завхан аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter