Зөвлөгөө
Иргэдэд өгөх зөвлөгөө
6512
  • Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмж, анхааруулга, цаг үеийн мэдээллийн талаар баталгаатай эх үүсвэр болох ЭМЯ-ны цахим хуудас болон фэйсбүүк хуудаснаас авч байх
  • Шинэ коронавирусийн өвчлөл бүртгэгдсэн улс руу зорчихгүй байх
  • Олон хүн цугларсан газарт очихоос зайлсхийх, агаарын солилцоо муутай заал, танхимд нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцохоос зайлсхийх
  • Салхивчаа нээж, агаа салхи оруулж байх. Өдөр бүр гэр орон, албан тасалгаандаа агаар салхи оруулж, агаарын солилцоог сайжруулж байх нь амьсгалын замын өвчний халдварлалтаас сэргийлэх сайн талтай
  • Хувийн ариун цэврийг сайн сахих. Савангаар хөөсрүүлж гараа 20 секундээс багагүй хугацаанд нямбай угаах, ханиаж найтаасан бол гараа халдваргүйтгэх
  • Ханиах, найтаах үедээ цэвэр салфеткаар ам, хамраа таглах юм уу эсвэл тохойгоороо халхалж, шүлс, нус, цэрээ үсрэхээс болгоомжлох, гарын алгаар ам, хамраа таглахгүй байх
  • Байнга биеийн байдлаа хянаж, халуурах шинж тэмдэг эхэлбэл эмчид яаралтай хандах
  • Амны хаалтыг зүүхдээ нугалж байгаа хэсгээ гүйцэд дэлгээд, ам, хамар эрүүгээ бүгдийг халхасны дараа хамрын самсааны дээд хэсгээр чанга хавчиж, амны хаалт болон хацар нүүрний хэсгийг сайтар наалдуулна
  • Амны хаалтыг зүүхээс өмнө гараа сайтар угааж, амны хаалтны дотор талыг бохирдуулахаас сэргийлэх
  • Нэг удаагийн амны хаалтыг 2-3 цаг тутам сольж хэрэглэн, тайлахдаа гадна талын амны бохир хэсэгт гар хүргэлгүй, чихний уяанаас барьж устгах
  • Өдөр тутмын хоолны бүтцийг чухалчлах, шим тэжээлийн зохистой байдалд анхаарч, мах, гурил, будаа, жимс ногооны харьцааг тэнцүүлэн, витаминыг хоолоор нөхвөрлөн, ус зохих хэмжээгээр уух
  • Идээ ундаагаар шинэ хэлбэрийн коронавирусийн халдварлалтаас сэргийлэх зорилгоор зарим төрлийн идээ, ундаа, архи согтууруулах ундааны тухай элдэв цуу яриаг туршиж хугацаа алдалгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хандах
  • Өрөө тасалгаанд чийгтэй цэвэрлэгээг өдөрт 2-оос доошгүй удаа хийж, гар их хүрч болох, амархан бохирдох эрсдэлтэй хаалганы бариул, код, гар утас, компьютер, дэлгэц, унтраагуур, ширээ, ариун цэврийн өрөө зэргийн цэвэрлэгээ, ахлдваргүйжүүлэлтийг 2 цаг тутам, болон бохирлогдсон тохиолдол бүрт хийх
  • Ил бөөлжис, нус, цэр, ялгадсыг салфетка, нойлын цаасыг ашиглаж, шингээн арчиж, халдваргүйтгэх бодисоор бохирдсон газар болон орчин тойрныг халдваргүйтгэх
  • Бага насны болон нярай хүүхдийг байнга үнсэхээс зайлсхийх
  • Амьтантай шууд гараар хүрэлцэх, өвчтэй мал амьтныг муулах, үхсэн мал амьтны сэг зэмд хүрэх, зэрлэг амьтны мах идэхээс татгалзах
  • Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, тава, халбага, сэрээ, савхаар идэх. Хамгийн гол нь хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, унааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх талаар хэлж ойлгуулах
  • Гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор нүүр гарын алчуур, шүдний сойз хэрэглэх, тогтмол угааж, ариутгаж байх
  • Нийтийн эзэмшлийн газар, гудамж талбайд нус, цэр, шүлсээ ил задгай хаяхгүй байх
  • Хогийн савыг дүүргэлгүй суллаж, цэвэрлэж халдваргүйжүүлж байх зэрэг болно.

Халдваргүйжүүлэх бодис найруулах заавар

  1. Гипохлорид натри (белизна)

Үйлчлэгч бодис: Хлорын хүчлийн давс (NaOCI)

  1. Жавелион (Javelion)

Үндсэн үйлчлэгч бодис: Натрий дихлор изоциануровой хүчил

  1. Клорсепт (Klorcept)

Үндсэн үйлчлэгч бодис: Дихлоризоцианурын хүчлийн натрийн давс

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter