Хачиг хаана байдаг вэ?
Хачиг цаг агаарын тааламжгүй нөхцөлд хад чулууны ан цав, нүх, навч өвсөн доор, хөрсөн дотор ичмэл байдалд орж, амьдралын үйл ажиллагаагаа зогсоодог. Орчны тохиромжтой нөхцөлд гарч өвc ургамлын үзүүрт асаж байгаад хүн, мал, амьтны биед ордог байна.
Хачиг тэнгэрээс унадаг уу?
Зарим зүйлийн хачиг нь шувуу, сарьсан багваахай зэрэг амьтдад шимэгчилдэг тул агаараар тархдаг. Тиймээс иргэдийн дунд тэнгэрээс унадаг мэтээр ойлгогддог байна.