ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйтгэл хийлээ
1175

Улсын онцгой комиссын 13 дугаар хуралдаан, Хөвсгөл аймгийн засаг даргын 2020 оны А/ 57-р захирамжын дагуу коронавируст халдвар, гэдэсний халдвар болон хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нийтийн эзэмшлийн талбайд халдваргүйжүүлэлтийн ажлыг 2020 оны 04-р сарын 13-14 өдрүүдэд зохион байгууллаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн 12 албан хаагч 4 баг болон Хот тохижилтийн 3 тээврийн хэрэгслээр нийт 368,038 м2 талбайд 123,000 л халдваргүйтгэлийн уусмалыг хэрэглэж халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулан, хяналт тавьж ажилласан.

Мөрөн сумын 7, 8, 13-р багийн нийтийн эзэмшлийн талбайд байршилтай 99 сандал, 114 хогийн сав, 2 самбар, 8 автобусны сандал, 24 хогийн цэг, 12 траншей зэрэг нийт 280 нийтийн эзэмшилийн эд зүйлсийг халдваргүйжүүллээ.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.04.15

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter