Зөвлөгөө
Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?
2170
Галзуу өвчний эрсдэлд бага насны хүүхдүүд өртөмхий байдаг. Бага насны хүүхдийг нохой, мууртай болгоомжтой харьцахад сургах, галзуугийн сэжигтэй мал, амьтанд ойртохгүй байхыг анхааруулж, зөвлөөрөй. Хэрэв та гэрийн тэжээвэр нохой, мууртай бол нохой, муураа галзуугийн эсрэг вакцинд жил бүр тогтмол хамруулах, олон нийтийн газарт хүзүүвч, хошуувчтай хөтөлж яваарай. Нохой болон чоно, үнэг зэрэг зэрлэг амьтдад уруулж, хазуулсан тохиолдолд харъяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандаж галзуу өвчний эсрэг эмчилгээнд хамрагдаарай.
Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter