Цаг үеийн
Aвстpaли болон Филиппин Улcaac монгол иргэдээ тaтaн авлаа
896

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 06-р сарын 08-19-ны хооронд гадны улс, орнуудаас 2000 орчим иргэнээ тусгай үүргийн нислэгээр татан авах төлөвлөгөөний эхний нислэг Австрали, Филиппин Улсаас 262 иргэнээ татан авлаа.

Уг нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагчтай 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 иргэн эх орондоо ирсэн. Мөн Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэнийг тус нислэгээр татан авсан юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарлаж, хяналтад авлаа.

Тус үйл ажиллагаанд ЗӨСҮТ-ийн Хариу арга хэмжээний 2 баг оролцож, зорчигчдын ачаа тээш, болон зорчсон онгоц, тээвэрлэсэн автобусанд эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ.

Дараагийн нислэгүүд

06-р сарын 10-нд Казакстан,

06-р сарын 11-нд Токио,

06-р сарын 12-нд Энэхтхэг,

06-р сарын 17-нд Сөүл (транзит),

06-р сарын 18-нд Сөүл

06-р сарын 19-нд Франкфурт хот руу тус тус үйлдэнэ.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter