Тарваган тахал өвчний улиралчлалыг угтуулан тарваган тахал өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор Архангай аймгийн сумдын ЭМТ, өрхийн ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд цахим сургалтыг 2020 оны 06-р сарын 29-нд зохион байгууллаа.
Тус сургалтыг Архангай аймгийн ЗӨСТ-ийн даргын баталсан хөтөлбөрийн дагуу тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ, тарваган тахал өвчний эмнэл зүй, эмчилгээ, лабораторийн оношилгоо, сорьц авах, тээвэрлэх, биоаюулгүй ажиллагаа, тарваган тахал өвчний дархлаажуулалт сэдвээр эмч, биологич нар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. Сургалтад 18 сумын ЭМТ-ийн, 3 Өрхийн ЭМТ-ийн нийт 206 эмч, мэргэжилтнүүд хамрагдлаа.
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.06.30