Цаг үеийн
Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт орон даяар явагдаж байна
1593

Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06-р сарын 15-аас 07-р сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд 2020 оны 07-р сарын 08-ны өдрийн байдлаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын хамрагдалт 32.1 хувьтай байна. Үүнээс Говьсүмбэр, Дархан, Хөвсгөл аймагт захиалгат дархлаажуулалт бүрэн хийгдсэн.  Сүхбаатар, Завхан, Дорнод, Дорноговь, Дундговь, Говь-Алтай аймгууд дархлаажуулалтын хамрагдалт 50 хувиас дээш үзүүлэлттэй байна.

Тарваган тахлын байгалийн голомттой зарим бүс нутгийн иргэд уг өвчний дархлаажуулалтад хамрагдсан байдал хангалтгүй байгаа тул заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандаж, идэвхтэй хамрагдана уу.

Нийтлэгдсэн огноо: 2020.07.09

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter