ЗӨСТ
Баянхонгор аймгийн ЗӨСТ тарваган тахлын тандалт шинжилгээ хийлээ
1089

Баянхонгор аймгийн ЗӨСТ-ийн 2020 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2020 оны 06-р сарын 26-аас 07-р сарын 04-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Жаргалант сумын Байдрагийн цурав голомтын 27 мянган га талбайд тарваган тахлын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тандалт шинжилгээгээр мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт, голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг  тогтоох судалгааг хийж, 60 амьтан, 45 гулгидас, 82 гадны шимэгч зэрэг материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээ хийж байна.

Шинжилгээ хийх хугацаанд Жаргалант сумын голомтот нутагт нутаглаж буй 13 өрхийн 90 хүнд тарваган тахал өвчнөөс сэргийлэх яриа таниулга, сургалт сурталчилгаа хийж, 150 ширхэг санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.10

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter