You are here: Home / Цаг үеийн / Говь-Алтай аймгийн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагдлаа
Говь-Алтай аймгийн Төгрөг сумд тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан тохиолдлын сорьцыг хүлээн авч лабораторийн шинжилгээг молекул биологийн арга PCR урвалаар шинжлэхэд цус, элэг, дэлүү, уушиг булчирхайн сорьцод хийсэн тарваган тахлын нянгийн өвөрмөц ген тодорхойлогдож тарваган тахлаар нас барсан нь батлагдлаа. Халдвар тархаахгүй байх хариу арга хэмжээг тус аймгийн ЗӨСТ газар дээр нь зохион байгуулан ажиллаж байна.
Нийтлэгдсэн огноо: 2020.07.13




