ЗӨСТ
Сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа
732

Хүн амын дунд тарваган тахал өвчний халдвар дэгдэх эрсдэл өндөр байгаатай холбогдуулан ЭМС-ын 2020 оны 07-р сарын 21-ний өдрийн 24 тоот албан даалгавар, ЗӨСҮТ-ийн 1б/278 албан тоотыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймгийн ЗӨСТ-ийн эмч нар  Хулд, Өлзийт, Луус сумдын ЭМТ-ийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар тарваган тахал өвчний байгалийн голомтын төлөв байдал, тархвар судлал, эмнэл зүй, хариу арга хэмжээ болон зоонозын халдварт өвчний цаг үеийн нөхцөл байдал сэдвээр сургалт мэдээлэл хийлээ. Мөн сургалтын үеэр дэлхий дахинаа тархаж буй шинэ коронавируст халдвар (Covid -19)-аас урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж өгч, хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах дадлага сургуулилалтыг хийж гүйцэтгэлээ.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.27

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter