ЗӨСТ
Урвах тахал өвчний хяналтын шинжилгээ хийлээ
1266

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 07-р сарын 18-аас 07-р сарын 27-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Гурван булган”, “Хавтгай мод”, Чингисийн хүрээ”, “Майдар сан”, Ихтамир сумын “Тайхар”, “Эх байгаль”, “Тунгалаг тамир” аялал жуулчны баазуудад урвах тахал өвчний үүсгэгч илрүүлэх хяналтын шинжилгээг хийж гүйцэтгэлээ. Тус шинжилгээгээр дээжилсэн сорьцыг бичил харах, нян судлалын аргуудаар шинжлэхэд холерын үүсгэгч илрээгүй. Мөн тус жуулчны баазуудын ажилчдад урвах тахал өвчний талаар яриа хийж санамж тараав.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.27      

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter