Цаг үеийн
Архангай, Завхан аймгуудад ажиллалаа
843

2020 оны 07-р сарын 23-27-ны өдрүүдэд ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах Архангай болон Завхан аймгийн ЗӨСТ-д тарваган тахал, коронавируст (COVID-19) халдварын эрсдэл өндөр байгаатай холбогдуулан биечлэн ажиллалаа.

Тус төвүүдийн зоонозын шалтгаант халдварт өвчний хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцаж, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврыг биечлэн танилцуулж, хэрэгжилтийг хангуулж, тарваган тахал болон коронавируст (COVID-19) халдварын голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд нэн шаардлагатай автомайзер-мананцаржуулагч багаж, эмнэлгийн хэрэгсэл гардуулан өглөө.

Мөн Архангай, Завхан  аймгийн ЗДТГ, ОБГ, ЭМГ, ЗӨСТ-ийн дарга, удирдлагуудтай уулзалт хийж, Монгол улстай хил залгаа ОХУ, БНХАУ болон Монгол улсын Монгол-Алтай, Хангайн нурууны тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгааг онцолж, салбар дундын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2020.07.28

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter