Цаг үеийн
ЗӨСҮТ өнгөрсөн 8 дугаар сард 21 удаа голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийлээ
1127

Монгол улсын засгийн газраас гадаадад гацсан иргэдээ татан авах үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлж байна. Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 2020 оны 08 дугаар сард тусгай үүргийн 14, захиалгат 4 нислэг үйлдэгдэж нийт 4,083 иргэнийг татан авлаа.

Тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын эд зүйлс, ачаа, тээш, тээврийн хэрэгсэл болон тусгаарлан ажиглах байрыг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын дагуу тусгаарлан сорьц авч COVID-19 халдварын шинжилгээ хийх үйл ажиллагааг ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний багууд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд 8-р сард хариу арга хэмжээний 5 баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд 21 удаа ажиллаж, 18 онгоц, 5 тусгаарлах байр болон зорчигчдыг тээвэрлэсэн 179 тээврийн хэрэгсэл болон зорчигчдын гар тээш, хувийн хэрэгсэл, зэрэг нийт 88,000 гаруй кг ачааг халдваргүйжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулснаар дотоодод халдвар тархах эрсдэлээс 100 хувь урьдчилан сэргийлж ажиллалаа.

ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдоос 11 удаа нийт 2,058 хүнээс сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ хийсэн. Үүнээс ЗӨСҮТ-ийн явуулын лаборатори Дорноговь аймгийн Зам-Үүд боомтод 1 удаа ажиллаж хилээр нэвтэрсэн иргэдээс нийт 234 сорьц авч лабораторийн шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Тус хугацаанд ЗӨСҮТ-ийн Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг 13 удаа шуурхай хурал зохион байгуулж, хурлаас гарсан санал, шийдвүүрүүдийг хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ зоонозын өвчний цаг үеийн болон шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын талаар олон нийтийн MNB радио, MNB, NTV, ETV, Eagle зэрэг 5 телевиз, ЭМЯ-нд 5 удаа, www.tovch.mn, www.Zindaa.mn, www.ikon.mn, www.news.mn, www.sonin.mn www.gogo.mn, www.zms.mn, www.channelnewsasia.mn, www.ubn.mn, www.eguur.mn, www.eagle.mn, www.amjiltnews.mn, www.zarig.mn, www.times.mn, www.zuv.mn, www.tovch.mn, www.socialmedee.mn,   www.medee.mn, www.unuudur.mn зэрэг мэдээллийн 24 цахим хуудас, Өнөөдөр, Зууны мэдээ сонин зэрэг өдөр тутмын 2 сонинд мэдээлэл, ярилцлага өгч ажиллаа.

Нийтлэгдсэн: 2020.09.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter