ЗӨСТ
Эргүүл хяналт зохион байгууллаа
951

“Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” тухай Эрүүл мэндийн сайдын 2020 оны 24 дүгээр албан даалгавар, аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлж ажлын хүрээнд төв суурин газарт тарваганы түүхий эд болон халдвар тээгч материалыг нэвтрүүлэхгүй байх, тарвага агнуурын холбогдолтой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах зорилгоор Норовлин, Батноров сумаас Чингис хот орох зам дээр хяналт, шалгалт зохион байгууллаа.

Энэхүү ажлын хүрээнд аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Авто тээврийн газар, Зоонозын өвчин судлалын төв зэрэг байгууллагууд хамтран төв замуудад эргүүл хяналтын постыг 09-р  сарын  04-нөөс 09 дугаар сарын 07-ныг хүртэл ажиллалаа. Тус хугацаанд 210 гаруй автомашинд үзлэг шалгалтаар илрүүлсэн тарваганы 3 тулмыг хураан авч зоонозын халдвар хамгаалал, био-аюулгүй ажиллагааны дэглэмийн зааврын дагуу лабораторийн шинжилгээнд хамруулж, устгах ажлыг зохион байгууллаа. тус хураагдсан туламнуудаас лабораторийн шинжилгээгээр тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох өвчний үүсгэгч илрээгүй.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн: 2020.09.07

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter