2020 оны 10-р сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн ажлын хэсэг махны үйлдвэрүүдэд зоонозын халдварт өвчинд өртөх эрсдэлийн үнэлгээ хийж, боомын хяналтын шинжилгээнд сорьц дээжиллээ.
Мал нядалж, мах болон махан бүтээгдэхүүн боловсруулдаг Уудам хангай ХХК, Таван-Эрдэнэ ХХК, Агра нэгтгэл тренд ХХК, Баян шувууд ХХК, Лидэр хүнс ХХК, Хөвсгөл мах маркет ХХК, Шинэ Мөрөн захаас нийт 45 сорьц дээжилсэн.
Эдгээр үйлдвэрийн удирдлага болон ажилчдад зоонозын халдварт өвчний талаар сургалт хийж, боом өвчний эрсдэлд өртөх өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг тул шаардлага хангасан хамгаалах хувцас, бээлий, амны хаалт хэрэглэхийг зөвлөж, зоонозын халдварт өвчний дархлаажуулалтад хамрагдахыг уриаллаа.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.10.09