Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаал, Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/60 дугаар тушаалын дагуу “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭМЧИЛГЭЭНИЙ ЭХЛЭЛ” 3 сарын аянг тэмдэглэн өнгөрүүлэхээр Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн даргын 2020 оны А/19 тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж аяны хүрээнд 2 зорилт, 20 заалттай ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аяны хүрээнд эмч ажилчид Улсын онцгой комиссын 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн шийдвэрээр бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлсэнтэй холбогдуулан Аймгийн хэмжээний ЕБС-ийн сурагчдад зориулсан “Коронавирусээс сэргийлцгээе” ширээний зөвлөмж, наалтыг Ирээдүй сургууль, Эрдэмийн далай, ДМЦС, Титэм сургуулиудад байршуулан ажиллаж байна. Ирээдүй сургуулийн тусгай хэрэгцээт хүүхдүүдэд туслах ‘Цэвэр гар -Эрүүл бие’ аяныг ЗӨСТ-ийн ажилчдын дунд зохион байгуулж 8 нэр төрлийн 60 ширхэг хэрэгцээт зүйлсээр дэмжлэг үзүүлэн 10-р ангийн 2 бүлгийн сурагчдын дунд ‘Энхийн элч-Эмчээ зуръя’ гар зургийн уралдаан зохион байгуулж нийт 13 бүтээл ирснээс 2 бүтээлийг шалгаруулан сурагчдыг урамшуулан ажиллалаа. Байгууллагын соёл, үзэмжийг сайжруулахаар УМТ-аас шатны гишгүүрүүдэд эерэг хандлагын талаар зөв үгсийг байрлуулан, ажиллагсдын ёс зүйн болон танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЭМС-ын 2019 оны А/406 дугаар тушаал, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмээр болон танин мэдэхүйн асуултуудыг бэлтгэн АХА тэмцээнийг зохион байгуулж ажиллагсад идэвхтэй оролцлоо. Тэмцээнд:
1-р байр биологич Ү.Уяа-Эрдэнэ
2-р байр вакцинатор сувилагч Д.Ундармаа
3-р байр биологич В.Баярдалай нар тэргүүлж дурсгалыг зүйл гардуулан дэмжин ажиллаа
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 дугаар тушаалын дагуу Дархлаажуулалтын өрөөний хүлээлгийн танхимд “Үйлчлүүлэгчийн эрх үүргийг” ил тод нээлттэй байршуулан эмч ажилчдын энгэрийн тэмдэгийг шинээр хийж ажлын байранд зүүж хэвшиж, ажлын хэсэг хяналт тавьж ажиллаж байна.
Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.10.02