Цаг үеийн
Цахим сургалт зохион байгууллаа
834

Коронавируст (Ковид-19) халдварын цар тахлын үед ХНХЯ-ы харъяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах мэдлэг олгох хөтөлбөрийн хүрээнд “Зоонозын өвчин судлалын үндэсний төв”,  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам” хамтарсан цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтыг ХНХЯ-ны дэд сайд Сархадын Зулпхар, ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах нар нээж үг хэлэв.

Тус сургалтад Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны салбарын Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн 32 эмч, эмнэлгийн мэрэгжилтэн, Сэргээн засах төвөөс 20 эмч, эмнэлгийн мэрэгжилтэн, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвөөс 22 эмч эмнэлгийн мэрэгжилтэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний газраас 42 мэрэгжилтэн нийт 116 эмч, эмнэлгийн мэрэгжилтэн хамрагдсан.

Сургалтыг ЗӨСҮТ-ийн тархвар судлаач Ш.Агиймаа, Л.Роломжав, Г.Зулцэцэг нар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яамны салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд дараах сэдвээр оров. Үүнд:

  • Коронавируст халдвар COVID-19-ын сэжигтэй тохиолдол илэрсэн үед ЭМБ-аас авах арга хэмжээ (тусгаарлах, мэдээлэх, хөдөлгөөн зогсоох, хамгаалах өмсгөл);
  • ЭМБ-д улаан, ногоон, шар бүс зохион байгуулах, тусгаарлах байрны зохион байгуулалт, хөдөлгөөн зогсоох, тархвар судалгаа хийх, бүртгэл, мэдээлэл;
  • Урьдчилсан болон голомтын халдваргүйжүүлэлт хийх, халдваргүйжүүлэх бодисонд тавигдах шаардлага, ангилал, найруулах, хэрэглэх арга, хадгалалт хамгаалалт, тоног төхөөрөмж;
  • Халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаанд баримтлах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагаа, хог хаягдлын менежмент, хамгаалах өмсгөл;

Нийтлэгдсэн огноо: 2020.12.11

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter